УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайдыг огцруулах бичигт УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхлээд байгаагаа өчигдөр мэдэгдсэн. Засгийн газрыг огцруулахаар түүний санаачилсан бичигт 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан тухай тэрээр дурдав. Тэгвэл өнөөдөр тэрээр УИХ-ын даргад Ерөнхий сайдыг огцруулах бичгээ өргөн барина гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Ерөнхий сайдыг худал мэдээллээр олон нийтийг мунхруулж байгаа хэмээн УИХ-ын гишүүн П.Сайнзориг мэдэгдэж, Засгийн газрыг огцруулахаар шулуудсан гэдгээ зарласан билээ.