З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болов


УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийг энэ оны 7 дугаар сарын 24-нд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх дахин хэлэлцээд, прокурорт буцаасан юм. Ингэхдээ Б.Энх-Амгаланг Цагдан хорих төвөөс суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон бол З.Энхболдыг хилээр гарахыг хориглох шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Үүнийг прокурор эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн байна. Уг эсэргүүцлийг нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх өнөөдөр /2025.10.07/ хэлэлцээд, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болголоо. Ийн уг хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *