МИК 38 багц гаргаж, 126,489 өрхийг ипотекийн зээлд хамруулжээ


Монголын Ипотекийн Корпораци 2013 оноос хойш Төрөөс хэрэгжүүлж буй хөтөлбөрийн дагуу банкуудын олгосон орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжуулах ажлын хүрээнд Санхүүгийн Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрөл авч, нийт 8.05 их наяд төгрөгийн дүнтэй, 30 хүртэлх жилийн хугацаатай ипотекийн зээлээр баталгаажсан бондыг гаргасан байна.

Тус хугацаанд 38 удаагийн тусгай зориулалтын компани байгуулан нийт 126489 өрхийн ипотекийн зээлийг банкуудаас худалдан авсан бөгөөд 37.38% нь гэр хорооллоос орон сууцанд шилжин суурьшсан өрх байна.

Банкууд тухайн харилцагчдад мессеж илгээх, зээлийн дансны утга өөрчлөх болон гүйлгээний тайлбарт тэмдэглэх замаар ипотекийн зээл МИК-д шилжсэн тухай мэдээллийг хүргүүлэн ажиллаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *