Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замд их засвар хийж байна


Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замд их засвар хийж байна. Их засварыг 3 багцад хуваан, улсын төсвийн хөрөнгөөр хийж буй аж.

Багц 1. “Дашзам” ХХК-ийн гүйцэтгэж буй Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 60-65 дэх 4.8 км авто замын сууринд асфальт цутгажээ. Одоо өнгөн цутгалт болон далан хөвөөний ажил үргэлжилж байна. 71-74 дэх 3 км авто замын суурь болон өнгөн асфальтыг цутгаж, цагаан зураас татах, далан хөвөөг янзлах ажил үлдлээ.

Багц 2. “Ди Вай Кэй Би” ХХК-ийн гүйцэтгэж буй Мандалговь-Даланзадгад чиглэлийн 73-89 дэх 16 км авто зам, 72-80 дэх 8 км авто замын суурь болон өнгөн асфальтыг цутгаж, цагаан зураас татан, далан хөвөөг янзалж байна. Үлдсэн 8 км авто замын газар шороо, хиймэл байгууламжийн ажил бүрэн дуусаж, асфальт цутгахад бэлэн болжээ.

Багц 3. “Хурдны зам” ХХК-ийн гүйцэтгэж буй Мандалговь-Даланзадгад чиглэлийн 89-103 дэх 14 км авто зам, 94-103 дэх 9 км авто замын суурь болон өнгөн асфальтыг цутгаж, цагаан зураас татах, далан хөвөө гаргах ажил үргэлжилж байна. Үлдсэн 5 км авто замын газар шороо, хиймэл байгууламжийн ажил бүрэн дуусаж, асфальт цутгахад бэлэн болжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *