Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт зохион байгуулж байна. Хяналт шалгалтад нийт 215 иргэн, аж ахуй нэгжийг хамруулж, усыг зохих зөвшөөрөл, гэрээгүй ашигласан, хуульд заасан ус ашиглагчийн үүргээ хэрэгжүүлээгүй 124 зөрчил дутагдал илрүүллээ.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нийт 50 иргэн, аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг үүсгэж, 12 хуулийн этгээдэд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 151150000 төгрөгийн торгууль, 828251000 төгрөгийн нөхөн төлбөрийг ноогдуулжээ.
Зөрчлийн үр дагавар арилгуулахаар 329 заалт бүхий 118 улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж ажилласан байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.