Хөвсгөл аймгийн Галт, Жаргалант, Шинэ-Идэр, Төмөрбулаг суманд их хэмжээний нойтон цас оржээ. Иймээс тухайн бүс нутагт зорчих иргэдийг анхаарал болгоомжтой байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
‘’Цагаан бургас’’-ын даваанд нойтон цас их хэмжээгээр орж замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн байна. Тухайн чиглэлд замын нөхцөл байдал сайжиртал хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхаарууллаа.