Эрчим хүчний гудамжны авто замыг энэ сарын 9-ны 23:00 цагаас эхлэн хэсэгчлэн хааж, өргөтгөн, шинэчлэхээр болжээ. Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд орших Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замыг өргөтгөн, их засвар хийх ажлын хүрээнд “Хөсөг трейд”-ийн баруун урд талын уулзвараас Ажилчны гудамжны уулзвар хүртэлх 0.7 км авто замыг хааж, уг ажлыг гүйцэтгэх аж. Тус замыг 10 дугаар сарын 13-ны 6:00 цагт нээх ажээ.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад гудамж замыг сонгож, замын хөдөлгөөнд оролцоно уу гэж нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
