Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хооронд байгуулах “Богд хааны өвлийн ордныг хамгаалах, сэргээн засах санамж бичиг”-т гарын үсэг зурах эрхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд өнөөдөр ЗГ олголоо.
Санамж бичгийн хүрээнд Богд хааны өвлийн ордныг олон улсын түвшинд сэргээн засаж, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын эх төрх, бүрэн байдлыг хамгаална. Ингэснээр эдэлгээ нь уртасна. Мөн гадаад, дотоод орчныг нь сайжруулах, үзүүллэг дэглэх төлөвлөгөөг шинэчлэн, дотоод, гадаадын үзэгчдийн тав тухыг хангах, соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах юм байна.