Гурвантэс сумын эмнэлэг шинэ барилгатай боллоо


Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төв шинэ барилгатай болж, өнөөдөр нээлээ. Тус аймгийн засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвийн 3.9 тэрбум төгрөгөөр үүнийг барьжээ. Орчин үеийн стандартад нийцсэн шинэ эмнэлгийн тоног төхөөрөмж нь хүртэл шинэ.

Уг эмнэлэг тус аймгийн баруун бүсийн хамгийн том эмнэлэг аж. Гурвантэс суманд олон уурхай ажилладаг, хилийн боомт байдаг зэргээс хамаарч, тус эмнэлэг нийт 15.000 гаруй хүнд тусламж үзүүлдэг. 3 дахь байраа ашиглалтад оруулж буй энэ эмнэлэг 40 эмч, ажилтантай, 20 ортой. Дотор, хүүхэд, шүд, уламжлалт, лаборатори, рентген зэрэг нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо, эмчилгээг хийх боломжтой болж үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *