Г.Занданшатарыг огцруулах асуудал баасан гарагаас яригдаж эхлэх бол Д.Амарбаясгаланг түдгэлзүүлэх бичиг өргөн баригдаагүй байна


Өнгөрсөн пүрэв баасан гаригт чуулган бүтэн хуралдаагүй. Энэ долоо хоногт ч УИХ-ын үйл ажиллагаа алдаг оног үргэлжилж байна. Шалтгааныг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Засгийн газраас хуулийн төслүүд өргөн барихгүй байгаатай холбоотойгоор парламентаар хэлэлцэх асуудал байхгүй гэдэг тайлбарыг өгсөн. Тэгвэл өнөөдөр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга чуулганаар хэлэлцүүлэх нэг л асуудал бий. Тэр нь П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, М.Мандхай нарын 50 гаруй гишүүний өгсөн Ерөнхий сайдыг огцруулах санал байгааг дурдсан байна. Үндсэн хуулийн 33.1-т Монгол Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал Улсын Их Хурал 3 хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, баасан гарагт УИХ түүний бүтцийн байгууллага болох байнгын хороо, чуулганаар ярьж эхлэх эрх нь нээгдэх нь. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах тухай санал их хурлын бүтцийн байгууллагад гишүүдээс огт ирээгүй гэнэ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *