Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдах товтой байсан ч хуралдаан болсонгүй. Шалтгаан нь Оюу толгой компанийг төлөөлж Хянан шалгах түр хорооны хуралд оролцох хүмүүс эзгүй байсан гэх шалтгаанаар хуралдаан ийнхүү хойшилжээ. Хянан шалгах түр хорооны зүгээс 7 жилд ганц удаа олддог боломжоо Монгол улс алдахгүйн тулд Оюу толгойн хэлэлцээрт бэлтгэл сайтай оролцох шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Гэвч Оюу толгойн хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдлыг улсын бүртгэлгүй дугаартай 9 автомашин өдөр шөнөгүй дагаж мөрдөх болоод 14 хоног өнгөрч байгааг мэдэгдсэн юм. Тэрээр УИХ-ын халдашгүй байдлын түр хороонд хандаж хамгаалалт хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн хууль зөрчиж мөрдлөг явуулж байгаа 9 автомашиныг цагдаагийн байгууллагад мэдүүлжээ.
Оюутолгойн хэлэлцээрийг энэ ондоо багтаан шинэчилж, Монгол Улсын талд ашигтай болгох асуудал яригдаж байгаа энэ үед Оюутолгойн асуудлаар байгуулагдсан Хянан шалгах түр хорооны ажил Засгийн газарт мэдээллээр туслах зорилготой. “Рио тинто”-той хэлэлцээрийг шинэчлэн батлах ажлын хэсгийг Монголын талаас Сангийн сайд ахалж байгаа юм.
One response to “Оюу толгойн хянан шалгах түр хорооны хуралд Оюу толгой компаниас оролцсонгүй”
Batbairamdal uneheer mangar hun bn lee shuu