Оюутолгойн хянан шалгах түр хороо хуралдана


Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

-Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох

-Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох

-“Оюутолгой” ХХК-ийн танилцуулгыг сонсох

-Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцэнэ.

Оюутолгойн хэлэлцээрийг энэ ондоо багтаан шинэчилж, Монгол Улсын талд ашигтай болгох асуудал яригдаж байгаа энэ үед Оюутолгойн асуудлаар байгуулагдсан Хянан шалгах түр хорооны ажил ихээхэн анхаарал татаж байна. “Рио тинто”-той хэлэлцээрийг шинэчлэн батлах ажлын хэсгийг Монголын талаас Сангийн сайд ахалж байгаа юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *