Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын туннелийн замыг засаж шинэчлэх ажил энэ сарын 8-ны өдөр (2025.10.08) 11:00 цагаас эхэлнэ. Энэ үеэр нийтийн тээврийн үйлчилгээний 5 чиглэлийн автобусны замналд 10 дугаар сарын 8-ны 11:00 цагаас эхлэн өөрчлөлт оруулахаар болов.



Энэ замаар зорчдог нийтийн тээврийн Ч:29А, Ч:29Б, Ч:34, Ч:39, Ч:49 чиглэлд өөрчлөлт орох юм. Зам засварын ажил 10 дугаар сарын 9-ний өдөр 06:00 цагт дуусна.

