“Чайна-Энержи”-тэй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын байгуулсан нүүрсний гэрээг олон нийтэд ил болголоо


Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тогтоол баталлаа. Ингэснээр Ганцмод-Гашуунсухайт боомтыг төмөр замаар холбох болон БНХАУ-ын “Чайна-Энержи” компанитай Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээ олон нийтэд ил болж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Эдийн засгийн төслүүдийг нууцад авч, далд хэрэгжүүлж байна гэдэг асуудлыг таслан зогсоолоо. Цаашид ард иргэд, бизнес эрхлэгчдээс нууцалж, өрсөлдөөнгүйгээр нууцаар гэрээ хийдэг явдлыг таслан зогсоож байна. Аливаа гэрээ, хэлэлцээрийг цаашид ил тод хэлэлцэж, баталж байх ёстой. Ийм зарчим тогтоолоо.

Энэ шаардлагын үүднээс “Чайна-Энержи”, хил холболтын төмөр зам, бусад нүүрсний гэрээнүүдийг ил тод болгож байна. ТЕГ, ХЗДХЯ, ГХЯ-ны төрийн нууцад хамаарахаас бусад асуудлыг ил болгож, цаашдаа Монголын төр ил тод, нээлттэй, хяналттай байх зарчим мөрдүүлж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *