“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлыг шударгаар сонгон шалгаруулна


Эдийн засгаа сэргээх, нүүрсний тээвэр, экспорт, борлуулалтыг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган хэрэгжүүлэх, засаглал, удирдлага зохион байгуулалт, сахилга хариуцлагыг чангатгах, аливаа ашиг сонирхлын зөрчлийг арилгах зорилгоор Засгийн газраас 2025 оны 7 дугаар сарын 9-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилон ажиллуулсан.

Засгийн газраас өгсөн үүргийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг амжилттай хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлт, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж, салбар хоорондын уялдааг хангаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрджээ. Иймд тус компанийн гүйцэтгэх захирлыг хууль, тогтоомжийн хүрээнд ил тод, шударга зарчмаар сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, томилж ажиллуулах талаар зохих арга хэмжээ авахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтод өнөөдөр ЗГ даалгалаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *