МАН-ын намд үүссэн хагарлаас болж УИХ-ын чуулган болоод байнгын хорооны хуралдаан хэвийн үргэлжилж чадахгүй нөхцөлд хүрээд байна. Өнөөдөр хуваарь ёсоор бол Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороотой хамтарсан хуралдаан зохион байгуулагдах учиртай. Гэхдээ дээрх байнгын хороодын хуралдааны ирц хүрэх эсэх нь эргэлзээтэй асуудал болоод байна. Тов ёсоор байнгын хороодын хурлаар ямар ямар асуудал хэлэлцэгдэхээр төлөвлөснийг хүргэе.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
-Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонсох
Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан
–Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх/ зэрэг асуудлыг хэлэлцэнэ.