The Mongolz баг өнөөдөр 19:30 цагаас дэлхийн шилдэг багуудын нэг Natus Vincere (NaVi)-ийн эсрэг ESL Pro League Season 22 тэмцээний хасагдах шатны шийдвэрлэх тоглолтод оролцоно. Энэ тоглолт хоёр багийн хувьд тун чухал тоглолт. Учир нь хожил байгуулсан баг шигшээ шатанд шалгарах бол, хожигдсон баг нь тэмцээнээ өндөрлүүлэх юм.
The Mongolz өмнөх шатанд Францын Gentle Mates багийг 2-0 харьцаатай ялж, тэмцээнийг 2-2 гэсэн амжилттайгаар үргэлжлүүлж байна. Хэрэв тэд өнөөдрийн тоглолтод дахин ялалт байгуулж чадвал ESL Pro League Season 22-ийн шигшээ шатанд шалгарах эрхтэй болно.