“Наад Ц.Чулуунзагдыгаа зайлуулаач ээ!” гэж Д.Амарбаясгаланд Л.Оюун-Эрдэнэ хэлж байсан


УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох Ерөнхий сайдын танилцуулгыг УИХ маргааш сонсох байсан ч ирэх 7 хоногт болгон хойшлууллаа. Үүнд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ийм хариу өгөв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Нүүрсчид амь тавьж байна. Айсан хүнд аргал хөдөлж байна даа. Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо гэсэн чинь ухаан алдаж унаж байна. “Амь авраарай” гээд явж байна. Хамаг юм нь ил болж байна. Гэхдээ сая ил болоогүй шүү. “Админерал” холбоотой, холбоогүй гээд л байна.

2023.11.01-нд, нүүрсний сонсголоос 45 хоногийн өмнө ЗГ-ын хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Амарбаясгалаан! Чи одоо өөрөө боль. Монгол жижигхэн. Наад “Админерал”-ынхаа асуудлыг өөрөө шийд. Наадхаа шийдэхгүй бол өөрөө асуудалтай шүү” гэдэг асуудлыг хэлж байсан.

Нүүрстэй холбоотой энэ бүх зүйл сонсголоос өмнө яригдаж байсан асуудал. Ерөнхий сайд ЗГ-ын хуралдаанд “Наад Ц.Чулуунзагдыгаа өөрөө зайлуулаач ээ! Наад Б.Ганхуяг, Н.Удаанжаргал гэсэн Монголын оюутны холбооноос ирсэн нөхөд чинь асуудал үүсгээд байна” гэж хэлж байсан. Энэ нь “Би томилоогүй шүү. Чиний томилсон хүмүүс асуудал үүсгээд байна” гэдэг зүйл. Үүнийг ил тод хэлж байсан.

Д.Амарбаясгалан дарга “Админерал”-тай, нүүрстэй холбоогүй гээд албан бичиг үзүүлээд байгаа шүү дээ.

-УИХ-ын дарга “Би “Админерал” компанид хувь эзэмшдэггүй гэж л нотлоод байгаа. Хэн хувь эзэмшдэг гэж яриад байгаа юм. Өөрийнхөө нэрээр хулгай хийдэг хүн байдаг юм уу? Хууль хяналтын байгууллагынханд ажиллах боломж олго л доо.


One response to ““Наад Ц.Чулуунзагдыгаа зайлуулаач ээ!” гэж Д.Амарбаясгаланд Л.Оюун-Эрдэнэ хэлж байсан”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *