Г.Ганбаатар: Хууль хяналтынхан хэлгүй Коля шиг байхаа болих хэрэгтэй


-Ерөнхий сайдыг огцруулах асуудал, УИХ-ын даргыг огцруулах асуудал зэрэг зэрэг өрнөж байна. Танай намын бүлэг ямар байр суурьтай байгаагаа зарлаагүй байна?

-МАН байгуулсан засгаа өөрсдөө унагая гэж байгаа бол унагана биз дээ. Асуудал нь өөрсдөд нь л байгаа шүү дээ. Би бол хувь гишүүний зүгээс ийм байр суурьтай байна.

-Хэрэв АН-ын бүлгээс ЗГ-ыг авч үлдье гэдэг шийдвэр гаргавал бүлгийн гишүүд бүлгийн шийдвэрээ дагана гээд байгаа шүү дээ?

-Би үгүй гэж бодож байна. Манай нам сөрөг хүчин. Н.Алтанхуягийн засгийн газрыг унагаснаас хойш 10 гаруй жил энэ нам улс орныг удирдаж байгаа шүү дээ. Та бүхэн харж байгаа байлгүй. Монголын төрийн түүхэнд Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар нь хоорондоо ингэж муу муухайгаар нь дуудаж, ийм айхтар том хэмжээний хулгай зэлгий хийснийг нь гаргаж ярьж байсан түүх байгаагүй. Нөгөө талдаа эмзэглэл төрүүлж байгаа зүйл нь хууль хяналтын байгууллага Монгол улсад байна уу гэдэг бодол төрж байна. Баримттай ярьж байна шүү дээ. Ерөнхий сайд нь ярилаа, УИХ-ын дарга нь ярилаа. Хууль зүйн сайд байсан хүн нь ярилаа. Хэдэн их наядаар нь идэж уусан хулгай зэлгийг нь ярилаа шүү дээ. Хэлгүй Коля шиг байгаад байх юм хууль хяналтынхан. Би бүр гайхаад байна. Бид яах гэж төсөв тавьж хууль хяналтын байгууллагыг өдий болтол авч явж байгаа юм бэ? Цагдаа, прокурорынхныг гайхаж байна. Ийм их баримт ил гарч ирж байхад таг чиг. Манай хууль хяналтын байгууллагууд цагдаа, прокурор, шүүх, авлигатай тэмцэхийнхэн сонирхлын зөрчилд орж хэлгүй байдгаа болих хэрэгтэй. Цаг нь болохоор ярина гэж хэлчхээд одоо хэр нь ярихгүй байна шүү дээ.

-Маргааш Ерөнхий сайдыг огцруулах асуудал хэлэлцэгдэх үеэр танай намын гишүүд чуулганы хуралд оролцох уу?

-Мэдэхгүй байна. Бүлэг нэгдсэн шийдэлд хүрч хуралдаагүй байна. Би бол бүлгийн шийдвэрээ дагана.

-Байр сууриа илэрхийлсэнд баярлалаа.

, ,

6 responses to “Г.Ганбаатар: Хууль хяналтынхан хэлгүй Коля шиг байхаа болих хэрэгтэй”

  1. За хулгайч нарын хэрүүлдээ хуцлийнхныг хутгамааргүй байна шүү

  2. Адгийн улс төрчид Өөрсдөө хоорондоо үнэн худал нь мэдэгдэхгүй алалцаж алалцаж ажлаа хийгээгүй буруугаа одоо байтлаа хууль хяналтын байгууллага руу чихэх нь. Ямар увайгүй бузрууд вэ

  3. Хууль хяналтын байгууллага улс төрөөс хараат бусаар үйл ажиллагаагаа явуулдаг. Эрх биш мэддэг байлгүй дээ.

  4. намын доторх асуудалд хуулийн байгууллага ямар хамаатай юм болоо

  5. Хуулийн байгууллагуудаа улс төрд хутгах нь л дээ. Шалгадаг, хугацаа ордог, нууцлалтай байдаг л асуудалшд. Өдий болтол авч явлаа гэж хувийн компани шиг юм бодох юмаа

  6. Хуулийн байгууллага ажлаа улстөржиж, сенсаацалж хийдэггүй, хуулийн хүрээнд ажилладаг гэдгийг ойлгох хэрэгтэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *