Г.Занданшатарыг огцруулах асуудлыг 66 гишүүн дэмжих магадлалтай


Монгол Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах санал тавибал УИХ 3 хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж Үндсэн хуульд заасан байдаг. УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гаргасан Ерөнхий сайдыг огцруулах саналыг маргааш УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганаар хэлэлцэхээр товложээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир “Засгийн газрыг огцруулах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Үүнийг харгалзан үзвэл, Ерөнхий сайдыг огцруулахыг тус байнгын хороо дэмжих магадлал өндөр юм.  

АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцээгүй гэх боловч П.Сайнзориг гишүүний санаачилсан бичигт тус намын 12 гишүүн гарын үсэг зурсан тухай мэдээлэл хөвөрсөөр байна. Засгийн газрыг огцруулах асуудлыг МАН-ын бүлгийн 68 гишүүний тал нь дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж, УИХ-ын даргыг түдгэлзүүлж шалгуулах ёстой гэдэг байр суурьтайгаа зарлаад байгаа.

Тэгэхээр МАН-ын 30 гаруй гишүүний санал дээр Үндэсний эвслийн 4, ХҮН-ын 7, ИЗНН-ын 3-ыг нэмээд, нийт 44 гишүүн болно. Харин үүн дээр АН-ын 12 гишүүнийг нэмбэл Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ дэмжих магадлал өндөр байна.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *