УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг албан тушаалаасаа түр түдгэлзэхийг шаардаж гарын үсэг цуглуулж байсан бол уг бичгээ тэдгэлзүүлэх биш, харин огцруулах болгон өөрчлөөд, санал авч эхэлжээ.
Д.Амарбаясгаланг дэмжиж байгаа гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичгийг өргөн барьсан. Үүнийг өнөөдрөөс хэлэлцэж эхлэхээр товлоод байна. Тэгэхээр Ерөнхий сайдыг огцруулах асуудлын араас УИХ-ын даргыг огцруулах асуудлыг залгаад хэлэлцэх магадлал үүсжээ.