Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэхийг маргааш 08:30 цагаас хэлэлцэж эхэлнэ


“Өчигдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх асуудлуудын дараалалд өөрчлөлт оруулсан. Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг маргааш хэлэлцэнэ. Эхлээд 08:30 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах бол 10:00 цагаас УИХ-ын чуулган хуралдаж, Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ.

Харин Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудалтай ирэх долоо хоногт танилцахаар хойшлуулсан” гэж УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *