Даваа гарагт Египет улсад эхэлсэн Газын зурваст гал зогсоох талаарх 20 үе шаттай энхийн хэлэлцээрийн эхний үе шатыг Израил болон Хамас бүлэглэл харилцан зөвшөөрснийг Трамп мэдэгджээ. Ийнхүү талууд барьцааны хүмүүсээ суллаж явуулахаар болсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп барьцаалагдсан хүмүүсийг ирэх даваа гарагт суллагдах магадлалтай гэж мэдэгдлээ. Түүний мэдэгдэлд Хамас бүлэглэл зэвсгээ хураалгах болон Газын зурвасыг ирээдүйд хэн удирдах зэрэг санал зөрчилтэй гол асуудлуудыг дурдаагүй байна. Газын зурваст барьцаалагдсан Израилын иргэдийн гэр бүлийнхэн болон өмнө нь Хамас бүлэглэлээс суллагдсан барьцааны хүмүүс энэ мэдээг баяртайгаар угтаж авчээ.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху энэхүү хэлэлцээрийг “Дипломат амжилт, улс үндэстний болон ёс суртахууны ялалт” гэж нэрлэжээ. Хамас бүлэглэл Ерөнхийлөгч Трамп болон зуучлагч орнууд болох Катар, Египт, Турк улсад талархал илэрхийлсэн байна.
Эх сурвалж: CNN