Монгол Улсын Шадар сайдын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 129 тушаалаар батлагдсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас “Мөрөөдлийн хаус” аяныг өрнүүлж байна.
Аяны хүрээнд Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч У.Лүнэрэвдоржид алба хаагчид өөрсдөө барьж, сүндэрлүүлсэн байшингийн түлхүүрийг гардуулан өглөө.
Ийнхүү тус аймгийн Онцгой байдлын газраас 9 дэх алба хаагчаа өөрийн гэсэн байшинтай болгож, нийгмийн асуудлыг шийдвэрлэн, тогтвор, суурьшилтай ажиллах нөхцөл боломжоор хангаад байна.
