НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулав


“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Сандагсүрэн, Төслийн удирдагч Б.Загдсамбар нар Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Уур амьсгалын санхүүжилт, хөгжлийн хөтөлбөрийн Эдийн засагч Фируз Сайдхаджаев, Хүртээмжтэй, ногоон, олон тулгуурт эдийн засгийн шилжилт хөтөлбөрийн шинжээч Т.Дэлгэрнаран нартай уулзав.

Уулзалтаар: Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй авто зогсоолын төслүүд болон автомашинаас ялгарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах,  ногоон технологи, ногоон эдийн засгийг дэмжих зорилгоор цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх станцыг байгуулах асуудлын талаар харилцан мэдээлэл солилцлоо.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *