17 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын “Хангарди” шагнал гардуулах ёслол өчигдөр болов. “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “Татар” уран сайхны кино уг наадмын 7 номинацад нэр дэвшин, 2 цом авлаа. Энэ киноны зураглаач Г.Гүенбаатар шилдэг зураглаач, зураач Н.Болор-Эрдэнэ шилдэг зураачаар тодорсон байна.
“Татар” хамтлаг, “Аранжин” пикчерс, “Promix sound”, “Red point media”, “SO media”-гийн хамтын бүтээл “Татар” уран сайхны кино яг одоо бүх кинотеатраар гарч буй.