Өнөөдөр чуулган хуралдах товтой


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Мөн УИХ-ын тогтоолын төсөл болон Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг тус тус хэлэлцэх товтой байна. Гэхдээ чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдэх эсэх нь эргэлзээтэй сэдвүүдийн нэг хэвээр байгаа юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *