Б.Лхагважав: Улс төрийн зодоондоо бизнес эрхлэгчдийг хутгахаа зогсоо!


МҮХАҮТ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж мэдэгдэл гаргаж байна. Тэдний мэдэгдлийн гол шалтгаан нь МАН-ын дотоод улс төрийн зодоон УИХ, ЗГ гээд институт хоорондын зөрчил болгож томруулаад зогсохгүй энэ зөрчилдөө бизнесийнхнийг чирж холбож байгааг буруушааж байгаагаа илэрхийллээ.

Улс төрчдийн хоорондын зодоонд бизнес эрхлэгчид болоод ард иргэд огт хамаагүй гэдгийг сануулж байна. Уг нь институт хооронд үүссэн зөрчлийг шүүх нь нэг талд нь шийдэж, нөгөө талд үндсэн хууль зөрчсөн асуудал байгаа бол Үндсэн хуулийн цэц асуудалд цэг тавих ёстой хэмээн мэдэгдсэн юм. МҮХАҮТ-ын энэхүү байр суурийг Уул уурхайн ассоциацийн зүгээс дэмжиж оролцож байгаагаа илэрхийллээ. Уул уурхайн салбарын нэр бүхий ордын мэдээллийг улс төрийн зодооныхоо бай болгож байгаа нь хөрөнгө оруулагчдад яаж тусах талаар бодолцох сайд дарга нар байхгүй байгаад ундуйцаж байгаагаа мэдэгдсэн юм.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *