Галт тэрэгний гэмтлийг илрүүлж, ослоос урьдчилан сэргийлсэн төмөр замчныг шагнажээ


“УБТЗ” ХНН-т 3 дахь жилдээ ажиллаж буй, “Улхын-Овоо” зөрлөгийн жижүүр М.Оюунзул галт тэрэгний ноцтой осол, сүйрэл гарахаас сэргийлж ажиллажээ.

Тэрээр энэ оны наймдугаар сард зөрөн өнгөрч байсан галт тэрэгний гар тоормосны суурь нь гагнаасаараа хугарсан байсныг илрүүлж, улмаар зүтгүүрийн бригадад мэдэгдсэн. Ингээд яаралтай арга хэмжээ авч, их хэмжээний хохирол учрахаас сэргийлж чадсан байна. М.Оюунзул өмнө нь буюу энэ оны хоёрдугаар сард мөн адил галт тэрэгний гэмтлийг илрүүлж байсан аж. Түүний гавьяаг үнэлж “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр шагнажээ.

Эх сурвалж: “УБТЗ” ХНН


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *