Байнгын хорооны хурал яагаад хойшилсон бэ?


Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч гишүүд хуралдаа ирээгүй гэдэг шалтгаанаар хурал хаалаа. Хурал хаасан шалтгаанаа тус байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир АН-ынхан хуралдаа суугаагүйтэй холбоотой хэмээн асуудлыг сөрөг хүчин рүү чихсэн билээ. Гэтэл Төрийн байгуулалтын байнгын хорооны 32 гишүүний 17 нь МАН-ын гишүүд бөгөөд АН-ын 11 гишүүн багтдаг юм байна. Тэр дундаа баасан гаригийн хуралдаанд ирцээ бүртгүүлсэн ч өнөөдөр хуралдаа суугаагүй гишүүд нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Э.Болормаа, А.Ариунзаяа, О.Саранчулуун зэрэг баасан гаригийн хуралдаанд идэвхтэй шүүмжлэл өрнүүлж байсан гишүүд байжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *