Гарал үүсэл тодорхойгүй, хугацаа нь дууссан, чихрийн өндөр агууламжтай бүтээгдэхүүн худалдаж байжээ


Хүүхдүүдийн санал хүсэлтийн дагуу Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтэс хяналт шалгалт явуулж байна. Зуунмод сумын 1-4 дүгээр сургуулийн ойролцоох хүнсний 13 дэлгүүрт хяналт хийхэд, гарал үүсэл тодорхойгүй, хугацаа нь дууссан, шошгын зөрчилтэй болон чихрийн өндөр агууламжтай бүтээгдэхүүн худалдаж байжээ.

Илэрсэн зөрчил, авсан арга хэмжээ:

• 11 нэр төрлийн 304 ширхэг (215.3 мянган төгрөгийн) гарал үүсэлгүй бүтээгдэхүүнийг битүүмжилж,

• 3 нэр төрлийн 5 ширхэг (11.7 мянган төгрөгийн) хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг устгав.

• 2 нэр төрлийн 20 ширхэг (66.5 мянган төгрөгийн) бүтээгдэхүүнийг буцаан татан авав.

• Шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнд зориулалтын хөргүүр ашиглах, тухайн өдөрт борлуулах зөвлөмж өглөө.

Иргэд, эцэг эхчүүд та бүхэн:

• Хүүхдүүддээ хүнс худалдан авахдаа бүтээгдэхүүний гарал үүсэл, шошго, хадгалалтын нөхцөл, хугацааг заавал шалгаж, ил задгай худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүнээс татгалзахыг зөвлөх,

• Хүнсний зөрчил илэрвэл холбогдох байгууллагад мэдэгдэхийг уриалж байна


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *