Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян багийн эмнэлгийг засаж, 10-р сарын 11-нд ашиглалтад орууллаа. Үүнийг НҮБ-ын Хүүхдийн сангийн нийт 123 сая төгрөгөөр засаж шинэчилж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагджээ. Тус эмнэлэг 2019 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй байсан аж.

Даян баг Сагсай сумаас алс, Монгол, Хятадын хил дээр орших Даян боомтод ойрхон байрладаг.
