Хилийн цэргийн 0277 дугаар ангийн хариуцсан хэсгээр энэ сарын 8-ны өдөр ОХУ-ын талаас морьтой хүн улсын хил зөрчин орж иржээ. Түүнийг Хилийн цэргийн 0271 дүгээр салбараас томилогдсон хилийн манаа нисгэгчгүй нисэх хэрэгсэл /дрон/ ашиглан илрүүлж, Монгол Улсын нутгийн гүн рүү орохоос саатуулсан байна. Уг зөрчлийг хилчид хуулийн дагуу шийдвэрлэлээ гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.
Хил зөрчин орж ирсэн ОХУ-ын иргэнийг дроноор илрүүлжээ
