Нийслэлд цэрэг татлага 10 дугаар сарын 17-19-нд болно


Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 17-19-нд зохион байгуулна. Нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын байрууд:

  • Баянгол дүүрэг 96 дугаар сургууль
  • Баянзүрх дүүрэг 14 дүгээр сургууль
  • Сүхбаатар дүүрэг 3 дугаар сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг 83 дугаар сургууль
  • Чингэлтэй дүүрэг 5 дугаар сургууль
  • Хан-Уул дүүрэг 34 дүгээр сургууль
  • Налайх дүүрэг Политехник коллеж
  • Багануур дүүрэг Гүн галуутай цогцолбор сургууль
  • Багахангай дүүрэг Хангай цогцолбор сургууль

Зарлан дуудах авсан иргэд

  • Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд
  • Иргэний үнэмлэх,
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх,
  • Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх,
  • Сургууль төгссөн бол дипломтойгоо дүүргийнхээ цэрэг татлагын байранд ирэхийг анхаарна уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *