Обьектын 96 гал түймэр гарчээ


Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.06-12/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 121 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын албан хаагчид үүрэг гүйцэтгэж, 7 иргэний амь аварч, 46 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ.

Нийт дуудлагыг ангилбал:

  • 79 хувь буюу 96 нь обьектын гал түймэр,
  • 7 хувь буюу 9 нь ой хээрийн гал түймэр,
  • 12 хувь буюу 15 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол,
  • 2 хувь буюу 1 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *