“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Архангай аймгийн Засаг даргын санаачилгаар 2024 онд Урд Тамир голын эрэг дагуу 4 га талбайд ойн зурвас байгуулжээ. Өнөө жил уг талбайг 8 га болгон томсгож, 2 дахь жилдээ бүх нийтээр мод тарилаа.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, татам, булаг шанд орчмыг ойжуулах замаар цэвдэг хамгаалах, усны нөөц нэмэгдүүлэх, бохирдлыг бууруулах энэ ажилд Эрдэнэбулган сумын иргэд, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид хамрагдаж байна.


