АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уг үйл явдлыг өөрийн биеэр үзэхээр Израилд айлчлаад байна. Израилаас Хамас бүлэглэлийн барьцаалсан 20 иргэний 7 нь одоогийн байдлаар иржээ. Хамас барьцааны хүмүүсээ явуулж дууссаны дараа Израилын тал барьцааны хүмүүсээ суллаж явуулна.
Газын зурвас дахь палестинчууд 2023 оны 10-р сарын 7-ноос хойш Израилын саатуулж хорьсон 1700 палестин хүн, шоронд ял эдэлж байгаа 250 хүнийг суллаж явуулахыг хүлээж байна.
Доналд Трамп Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзан, Израилын парламентын асуудлаар ярилцах төлөвтэй байна. Үүний дараа Трамп Египт рүү очиж, 20 гаруй орны удирдагчидтай уулзаж, Газын зурвасын ирээдүйн талаар чуулга уулзалт хийхээр товложээ.