Ховд аймгийн Мал эмнэлгийн газар нь 21 аймагтаа анх удаа экспортын махыг орон нутагтаа шинжилдэг боллоо. Өмнө нь гадаадад гаргах мах, махан бүтээгдэхүүний дээжийг Улаанбаатар хот руу илгээж, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлдэг байв. Үүнд 14 хоног зарцуулдаг. Тэгвэл одоо баруун бүсээс Иран, Хятад гэх мэт гадаад улс руу гаргах махыг орон нутагтаа 3 хоногт шинжилдэг боллоо.
Тус лабораторийг Дэлхийн банкны 400 сая төгрөгөөр засаж, 200 сая төгрөгийн тоног төхөөрөмч авч суурилуулжээ. Ингэснээр гоц халдварт өвчин, ПГУ-ын шинжилгээ давхар хийх боломж бүрдсэн байна. Энэ лаборатори дотроо нян, ийлдэс, микробиологи, шимэгч судлалын 4 лабораториос бүрддэг.
Тус аймгийн 17 сумын мал эмнэлэг сүү, махандаа анхан шатны шинжилгээ хийгээд 1 жил болж байна.