Дархан-Сүхбаатарын замд гараар давс цацаж байна


Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлд өнөөдөр тэнгэр бүрхэг, цас орж, явган шуурга шуурч байна. Одоогоор зам, даваа хаагдаагүй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа аж. ЗТХТ-ийн Сэлэнгэ салбараас Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн авто замд өнөө өглөө үзлэг хийжээ.

Дархан-Сүхбаатар чиглэлийн замын 250-321 км-т цас арай ахиу тогтсон байгаа тул шүүрдэж цэвэрлэхээр цасны машин гаргажээ. Дархан-Сүхбаатар чиглэлийн авто замын 232-290 км-т халтиргаа, гулгаа үүссэн хэсэгт гараар давс цацаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *