Төвийн аймгуудын нутгаар өнөөдөр цас орж, Дархан-Эрдэнэт, Эрдэнэт-Булган чиглэлийн хатуу хучилттай замын зорчих хэсэг бүхэлдээ цасан бүрхүүлтэй боллоо. Одоогоор зам, даваа саадгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгааг Зам, тээврийн хөгжлийн төвийн Орхон салбар мэдээллээ.
Замчид зам, цас цэвэрлэх техникээ бэлэн байдалд байлган ажиллаж байна. Эдгээр замд тус салбарынхан үзлэг хийн, автогрейдерээр зорчих хэсгийн цасыг хусан, гараар давс цацаж буй аж.
