Увс аймгийн Тэс сумын Шархөдөө гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 85 км, сумын төвөөс баруун зүгт 110 км/ мал тууж яваад алга болсон малчныг олжээ. Тэр 10-р сарын 12-ны өдрийн 09:30 цагийн орчим Шархөдөө гэдэг газраас Улаангом сум руу мал тууж яваад сураггүй болсон юм. Ар гэрийнхэн нь 10-р сарын 13-ны өдрийн 03:30 цагт аврагчдад ханджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид очиж, иргэн У /67 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгөв.
Мал тууж яваад алга болсон малчныг олжээ
