Стэйблкоин, токенжсон хуримтлалыг судлах, туршихыг уриаллаа


Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурлыг банк, төлбөрийн системийн оролцогч финтекүүд, төрийн байгууллага болон хууль зүйн фирмийн төлөөллийг хамруулан нийт 140 гаруй оролцогчийн бүрэлдэхүүнтэйгээр 10 дугаар сарын 10-нд зохион байгууллаа. Хурлын эхэнд Монголбанкнаас үндэсний төлбөрийн системийн хүрээнд ирэх онд шинээр боловсруулах хууль, эрх зүйн орчны шинэчлэл, хийх ажлын талаар танилцуулж, нийт оролцогчдийн санал, хүсэлтийг нээлттэйгээр хүлээн авч, дугуй ширээний ярилцлага өрнүүллээ. Мөн Хонконгийн “Red Date Technology” компаниас олон улсын туршлага, сайн жишээ, өөрсдийн хөгжүүлж бий болгосон системийн талаар мөн танилцуулга хийв.

Монголбанкнаас “Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжиж, стэйблкоиныг төлбөрийн хэрэгсэл болгох боломжийг судална” хэмээн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд тусгасан. Тиймээс Дэлхий нийтийн төлбөр тооцоо, санхүүгийн зах зээлийн чиг хандлага болон манай улсын хувьд стэйблкоин, токенжсон хуримтлалыг Монголд нэвтрүүлэх боломжийн талаар төлбөрийн системийн оролцогч байгууллагуудыг оролцуулан өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.

Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар хурлыг хааж хэлсэн үгэндээ ХБНГУ-ын Франкфурт хотноо зохион байгуулагдсан банк, санхүүгийн салбарын нэгдсэн SIBOS-2025 чуулга уулзалтаар Дэлхийн томоохон улс, орнууд, Олон улсын санхүүгийн байгууллагаас блокчэйнд суурилсан цахим хэтэвч, стэйблкоин, токенжсон хуримтлал болон цаашид эдгээрт суурилсан хил дамнасан төлбөр тооцооны шинэ хэрэгсэлийг хэрхэн, ямар хэлбэрээр нэвтрүүлэх талаар өргөн хэлэлцүүлэг болж өнгөрснийг дурдав. Мөн манай улсын хувьд төлбөр тооцоо гүйцэтгэх Дэлхийн энэ чиг хандлагаас хоцролгүй стэйблкоин, токенжсон хуримтлалыг судлах, турших шаардлагатай гэж үзэж буй аж. Энэ чиглэлд хамтран ажиллахыг төлбөрийн системийн нийт оролцогчдод уриаллаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *