Тариалангаас энэ намар 3 дахь хүн алга боллоо


Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутгаас энэ намар 3 дахь хүн алга боллоо. 2 настай хүүг амиа алдсан хойно цогцсыг нь олсон бол самарт явсан эмэгтэйг олоогүй.

Тэгвэл тус сумын Артархи багийн Шаржалга гэдэг газраас тус сумын харьяат иргэн Ц 10-р сарын 6-ны 18:00 цагийн орчим иргэн Х-гийн гэрээс гараад сураггүй болжээ. Уг газар нь аймгийн төвөөс зүүн зүгт 190 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км зайтай. 10-р сарын 10-ны 16:15 цагт энэ дуудлагаар Булган аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар, Тариалан сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн нь түүнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *