Архангай, Завхан аймгийн нутгаар тэнгэр бүрхэг ч зам, даваа саадгүй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө бага зэргийн цас оржээ. “АЗЗА нэгтгэл” ТӨХК-ийн Архангай аймаг дахь салбар Цэцэрлэг-Тосонцэнгэл-Түдэвтэй чиглэлийн улсын чанартай авто замын 0-17 км-т үзлэг хийжээ. Үзлэгээр ямар нэг асуудал илрээгүй байна.
Цэцэрлэг-Тосонцэнгэл-Түдэвтэйн зам чөлөөтэй байна
