“Xiaomi SU7” загварын цахилгаан машин шатахдаа хаалга нь түгжигдсэний улмаас жолооч нь гарч чадалгүй, машин дотроо шатаж амиа алджээ. Хятадын Ченду хотод 2025 оны 10-р сарын 13-ны шөнийн 03:16 цагт “Xiaomi SU7” загварын цахилгаан машин унаж явсан жолооч өөр машинтай мөргөлдсөний дараа машин нь шатаж эхэлсэн байна. Гэтэл хаалга нь түгжигдсэн тул жолооч нь машин дотроо шатаж нас баржээ.
Түүний ойролцоо явсан хүмүүс жолоочийг аврахын тулд цонхыг нь хагалахаар оролдсон ч чадаагүй байна. Уг үйл явдлаас үүдэн, хүмүүс цахилгаан машины аюулгүйн баталгаа, хаалга түгжигдэх эрсдэлд санаа зовон, эргэлзэж эхэлж байна.
“Xiaomi” компани энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Уг ослын дараа 10-р сарын 13-нд “Xiaomi” компанийн хувьцааны үнэлгээ 8.7%-иар буурчээ.
One response to ““Xiaomi SU7” цахилгаан машин шатахдаа хаалга нь түгжигдэн, жолоочийнхоо аминд хүрчээ”
Хятад машин угаса осолтой