Б.Жавхлан: 41 размерын гутал өмсдөг хүн 40 размерын гуталд хөлөө чихээд явах нь байна, ирэх жил


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар сайд нар танилцуулж байна. Багш нарын цалинг 20% нэмэхээр ЗГ шийджээ. Цалин нэмэхэд шаардлагатай мөнгийг ЗГ бусад зардлаа танах замаар гаргаж байгаа аж.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Багш, эмч нарын цалин болон ахмад настны тэтгэврийг нэмэхэд нийт 831 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Ингэхийн тулд салбар яамдын үйл ажиллагааны зардлаас 10 хувиар танах шаардлагатай. Нөөц боломж гарч ирж байгаа юм биш. Төлөвлөсөн ажлынхаа 10 хувийг хийхээ больж байна. Хүнээр бол 41 размерын гутал өмсдөг хүн 40 размерын гуталд хөлөө чихээд, цалингаа үрээд явах нь байна, ирэх жил.

Маш их танасан. 831 тэрбум гэдэг бол 17 их наядын хэдэн хувь болох вэ? Үүн дундаас ерөөсөө хасаж болохгүй мөнгө бол хүүхдийн мөнгө. Олон улсаас авсан зээлд төлөх мөнгөө хасаж болохгүй. Зээлээ төлөхгүй бол Монгол Улсын нэр хүнд унана. Дахиад зээл олдохгүй болно.

Энэ бол тийм амар биш. Тэвчиж чадахаар ч зүйл биш. Жилийн төлөвлөгөөнд орсон зорилтын санхүүжилт 10 хувиар дутна. Ийм хүнд нөхцөлд төсвийн ерөнхийлөн захирагч нар 2026 онд ажиллах нь ээ. Үйл ажиллагааны зардал бүгд хасагдана. Ерөнхийлөгч, УИХ, ЭМЯ-ны зардал хасагдана. Багш нарынхаа цалинг нэмүүлэх гэж байгаа Боловсролын яамны зардал 10 хувиар хасагдана. Сангийн яамны үйл ажиллагааны зардал 10 хувь хасагдана. “Цагаан алт” хөтөлбөрийн төсвийг 10 хуь танана. Энэ бол нөөц боломж биш. Үйл ажиллагаагаа 10 хувь хасаж байна гэсэн үг. Ийм хатуу санал УИХ-д хүргэхээр Засгийн газар өнөөдөр шийдвэрлэлээ.  

Инфляцад нэмэх үү гэж асуух байх. 831 тэрбумыг шууд хассан бол инфляц 2 хувь өсөх байсан. Энэ удаа үйл ажиллагааны зардлаа нөгөө зардлаар сольсон тул инфляцад тусах эрсдэл маш бага. Тэгэхээр одоо ажилдаа ормоор байна. Цалин хөлсөө яримаар байна.

Одоо улсын төсвийг 500-гаар танаад 32.9 гэж орж ирж байгаа. Сайд нар бүгд нийлээд, буруу тийшээ харж уйлж, зөв харж инээж бол чадахгүй ээ. Гөлийж зогсож байгаад, төсвөө хасах нь ээ. Урсгал зардал нэг ангиллаас нөгөө ангилалд шилжиж байгаа учраас инфляцад үзүүлэх зардал маш бага.

-Улсаа хорлох гэж байгаа юм шиг Төв банк хоосорсон, Монгол Улс төлбөрийн чадваргүй болсон гэж ярьж байгаа төрийн түшээ гэж байх ёсгүй. Бодит мэдээллийг тогтмол мэдээлж байх ёстой. Олон улсад манай төлбөрийн чадвар дээр ямар нэг эрсдэл гараагүй.

,

One response to “Б.Жавхлан: 41 размерын гутал өмсдөг хүн 40 размерын гуталд хөлөө чихээд явах нь байна, ирэх жил”

  1. Дураакуудаа хажууд чинь бэлэн мөнгө байхад юу хуцаад байгаа юм бэ. Тэр Оджаргал новшоос Ухаа худагаа. Тэр Номтойбаяр новшоос Цагаан суваргаа буцааж авахад л бөөн мөнгө. Чадахгүй бол чаддагт нь ажлаа өгөөд зайлцгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *