Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг сайд нар сэтгүүлчдэд танилцууллаа.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:
-Эм ханган нийлүүлэх байгууллагуудад эмнэлгүүд өртэй байгаа. Үүнээс болоод эм тасалдаж байгаа зүйл бий. Үүнтэй холбоотойгоор бид сахилга батыг сайжруулахыг шаардаж байна. Шаардлагагүй, хугацаа дуусах гэж байгаа эм авахгүй байхыг шаардаж байгаа. Тухайлбал: Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд гарсан 1 асуудал байна. Сарын дараа хугацаа нь дуусах гэж байгаа эмнүүдийг 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авсан асуудал гарлаа. Тэгээд устгасан акт байхгүй. Бүр сэтгэцэд нөлөөтэй эмнүүд шүү дээ. Маш ноцтой асуудал. Эрүүгийн цагдаад мэдээллийг нь өгчихсөн байгаа. Үүнийг би сахилга бат гэж хэлээд байгаа юм.