“Монголын Геологи-86” эрдэм шинжилгээний хурал маргааш эхэлнэ. Геологийн үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 65 жилийн ой, Монголын Геологичдын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний хурал Өчигдөр-Геологи-Маргааш сэдвээр ҮГА-ны дарга Н.Мөнхбилэг илтгэл тавьснаар эхэлнэ.
Энэ үеэр ардын багш Ж.Лхамсүрэнгийн нэрэмжит Монгол орны эрдэс баялгийн музейн үйл ажиллагааг танилцуулна. Оюутын ордын талбайн хүдэр ба чулуулгийн эрдэслэг бүрэлдэхүүний иж бүрэн судалгаа төслийн танилцуулга болно.
Литийн эрдэслэг бүтээгдэхүүний судалгаанд машин сургалт, хиймэл оюун ашиглах нь: Идэрмэг бүсийн орд илрэлүүдийн жишээ сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм байна.