СОР17 бага хуралд Арабын нэгдсэн Эмират улстай хамтарна


БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Арабын нэгдсэн Эмират улсын уур амьсгалын өөрчлөлт, Байгаль орчны сайд Амна Бинт Абдулла Аль-Дахактай уулзлаа.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо зохион байгуулж буй Олон улсын байгаль хамгаалах холбооны (IUCN) Дэлхийн байгаль хамгаалах конгрессийн хурал болж байгаа бөгөөд талууд 2025 оны 10 дугаар сарын 11-нд уулзаж, байгаль орчны хоёр талт хамтын ажиллагаа болон Монгол Улсад зохион байгуулах СОР17 бага хуралд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

COP17 бага хурлыг зохион байгуулахад хамтын ажиллагааг бэхжүүлэн өргөжүүлэх үүрэг бүхий талуудын хамтарсан ажлын хэсгийг байгуулан, ажлын хэсгийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажлуудаа тогтохоор тохиролцлов.

Мөн COP17 бага хурлыг зохион байгуулахад техникийн болон санхүүгийн шаардлагатай дэмжлэг үзүүлэх асуудлыг судлан үзэж, албан ёсны хариу өгөхөө мэдэгдэв. Түүнчлэн Олон улсын байгаль хамгаалах холбооны удирдлагын сонгуульд дэмжлэг хүссэн бөгөөд сайд Б.Батбаатар хүлээн авч буйгаа илэрхийллээ.

Мөн Эмиратын талаас уур амьсгалын өөрчлөлтийн салбарт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг цохон тэмдэглэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *