Т.Аубакир: Нийтдээ 831 тэрбум төгрөг шаардлагатай байна


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар сайд нар танилцуулж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир: 

-Монгол Улсын Засгийн газар болон Казахстан улсын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэхээр шийлжүүлж байна. Ингэснээр гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн нийгмийн хамгааллын асуудал шийдэгдэнэ. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэлээ. Одоо УИХ соёрхон батлах үлдэж байна.

Багш, эмч нарын цалин болон ахмад настны тэтгэврийг нэмэх асуудлыг судлах үүргийг холбогдох яамдад өглөө. Улсын төсвийн төслийг УИХ-д ЗГ өргөн барьсан байгаа. Энэ төсвөөсөө багш, эмч нарын цалинг нэмэх ямар гарц байгааг судлахаар боллоо. Энэ асуудлыг УИХ эцэслэн шийдвэрлэх ёстой.

Багш, эмч нарын цалин болон тэтгэвэр нэмэхэд нийт 831 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Ингэхийн тулд салбар яамдын үйл ажиллагааны урсгал зардлаас 10 хувиар танах аргагүй нөхцөл байдал үүснэ. Ахмад настны тэтгэврийг 8 хувиар нэмэх асуудлыг судалж, шийдвэрлэ гэсэн. Үүнд нийт 490 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Нийтдээ манай салбарт 831 орчим тэрбум төгрөг шаардлагатай байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *